2025 оны 6-р сарын 11-ээс 29-ний хооронд зохион байгуулагдах Нүүдэлчин Ухаан 2025 олон улсын урлагийн хөтөлбөрт монгол уран бүтээлчдийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөр нь урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийттэй ярилцах зорилготой ба энэ хүрээнд олон төрлийн урлагийн арга хэмжээг зохион байгуулах юм. Төсөлд 4 монгол уран бүтээлчийг сонгон оролцуулах ба австри, финланд, франц, герман уран бүтээлчидтэй хамтран ажиллана.
Өнгөрсөн жил Дундговь аймгийн Дэрэн суманд Нүүдэлчин Ухаан олон улсын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн явдал нь уг хөтөлбөрийг санаачлагчдад төслийг дахин хэрэгжүүлэх сэдлийг өгч энэ удаад Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хэрэгжүүлэхээр шийдээд байна. Улаанбаатар хотоос 200 км-т байрших 100 гаруй жилийн түүхтэй Цагаандэлгэр сум нийт 1000 орчим хүн амтай ба тэдгээрээс 400 орчим нь сумын төв дээр амьдарч байна. Урлагийн хөтөлбөр эхлэхээс өмнө сонгогдсон уран бүтээлчид говийн алслагдсан газруудаар аялан цаг уурын өөрчлөлтийн ул мөр, нүүдэлчин ахуй амьдралтай танилцах болно.
EUNIC* буюу Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлж буй Нүүдэлчин Ухаан олон улсын хөтөлбөрийг тус нэгдлийн гишүүн байгууллага болох Улаанбаатар дахь Францын соёлын төв, Монгол дахь Гёте-Институт, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам болон Финландын Элчин сайдын яамнаас санаачилж, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо болон Улаан Булан олон улсын артист резиденс хөтөлбөр хамтран хэрэгжүүлнэ. Төслийн куратороор Бадамгаравын Гантуяа ажиллана.
УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Сонгогдсон уран бүтээлчид төслийн баг болон орон нутгийн иргэдтэй хамтран орон зайн өрөг бүтээх, гудамжны урлагийн бүтээл тууривах, олон нийтийн урлагийн арга хэмжээ зохион байгуулах, сургуулийн хүүхдүүдэд урлагийн хичээл заах, хамтран бүтээл тууривах зэргээр үйл ажиллагаанд оролцоно. Урлагийн бүтээл тууривахдаа хаягдал болон байгалийн гаралтай материал, унаг мод зэргийг ашиглах ба зарим шаардлагатай материалуудыг төслийн зүгээс гаргаж өгнө.
УРАН БҮТЭЭЛИЙГ СОНГОХ ШАЛГУУР
– Байгаль орчин, нийгмийн асуудалд чиглэсэн урлагийн бүтээл тууриваж байсан туршлагатай
– Орон зайн өрөг, лэнд арт, олон нийтийн урлаг, street art, медиа урлаг чиглэлээр ажилладаг
– Англи хэлээр харилцах чадвартай бол давуу тал болно
– Орон нутгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч зохицон ажиллах ажиллах чадвартай байх
– Дээр заасан хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой байх
Төслийн кураторын баг болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн уран бүтээлчдийг шалгаруулна. Сонгогон шалгаруулалтыг 2025 оны 4-р сарын 30 гэхэд хийж дуусна.
ХӨТӨЛБӨРӨӨС ГАРГАХ ХАНГАМЖ
– Ажиллаж байх үеийн байр, хоол, унаа
– Үйл ажиллагаатай холбоотой зардлууд
– Цалин 1000 евро
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЗААВАР
– Товч намтар эсвэл CV
– Төсөлд хэрхэн оролцох, ямар бүтээл тууривах талаар санал, товч тайлбар
– Уран бүтээлчийн бүтээлийг харуулсан танилцуулга эсвэл вэбсайт байгаа бол линк
эдгээрийг NomadSpiritMongolia@gmail.com хаягаар 2025 оны 4-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
НҮҮДЭЛЧИН УХААН 2024 ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Улаан Булан олон улсын ресиденсийн вэб хуудас: https://redcorner-mongolia.com/nomad-spirit…/
Баримтат кино Nomad Spirit 2024: https://www.youtube.com/watch?v=vxmMxRqjbwA&t=520s
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД
Хэрэгжүүлэгч байгууллагуудын талаарх мэдээллийг дараахь цахим хуудаснуудаас авах боломжтой.
https://mcasa-mongolia.com/
https://redcorner-mongolia.com/
https://www.goethe.de/ins/mn/de/index.html
https://www.afm.mn/
https://www.bmeia.gv.at/kf-peking
https://finlandabroad.fi/web/chn/mission
https://www.eunicglobal.eu/
*EUNIC – Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл нь Европын Холбооны бүх гишүүн улсууд болон холбогдох орнуудын 39 гишүүн бүхий байгууллага юм. Тус нэгдийн Монгол дахь салбар нь Европын Холбоо болон Монгол Улс хооронд бат бөх, тогтвортой харилцааг хөгжүүлэх зорилготой.
Goethe-Institut Mongolei
Alliance Française d’Oulan-Bator / Монгол – Францын төв
MCASA – Mongolian Contemporary Art Support Association
976 Art Gallery

ЦАГААНДЭЛГЭР СУМ
Одоогоос 100 жилийн өмнө байгуулагдсан Цагаандэлгэр сум нь Дундговь аймагт харъяалагдах ба Улаанбаатар хотоос урагш 200 километрт байршна. Тус сум нь 340.400 га газар нутагтай, 1000 гаруй хүн амтай, түүнээс 400 нь сумын төв дээр амьдарч байна. Сумын төвд ерөнхий боловсролын сургууль, улсын эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, шуудан, мал эмнэлэг, Хаан банкны салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Цагаандэлгэр сум нь Монгол орны говь, тал хээрийн бүсэд багтах ба энд амьдарч буй иргэдийн амьжиргаа, ажил эрхлэлтийн гол эх үүсвэр нь мал аж ахуй байдаг.
СУДАЛГААНЫ АЯЛАЛЫН ГАЗАР
Цагаан суварга: Улаанбаатар хотоос урагш 420 км-ийн зайд байрших Цагаан суварга нь 30-60 м өндөр, 400 м урт, өнгө өнгийн шохойн чулуун тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм. Чулуужсан хясаа зэрэг олдворууд нь энд эрт дээр үед далайн ёроол байсныг гэрчилнэ. Энэхүү байгалийн тогтоцын өнгө нь өглөө, оройд гайхалтай харагддаг.
Их газрын чулуу: Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Монголын их боржин бүсийн хамгийн том хэсэг юм. Хойш урагш 20 км орчим үргэлжлэх хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой энэхүү үзэсгэлэнт газрын хамгийн өндөр цэг нь 1706 метр байдаг.